Thursday, February 24, 2011

Мёрфи хууль гэж юу вэ?

Мёрфи хууль гэж юу вэ?
Энэ бол амьдралд өдөр бүр явагддаг үзэгдлийг ажиглалт, туршилтад үндэслэн тодорхойлсон хэрэг. Бүх зүйл 1949 онд АНУ-ын нисэх хүчний Эдвардс буудалд болсон хэрэг явдлаас үүдэлтэй. Нисэх хүчний ахмад Эдвардс Мёрфи “хүний бие мах бодийн давж гарах даралтын дээд хязгаар”-ыг тодорхойлох төсөлд ажиллаж байв. Лабораторийн техникийн тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах явцдаа тэрээр: хэрвээ ямар нэг зүйлийг буруу хийх боломж бий бол энэ техник тоног төхөөрөмжүүд тэрийг л яг хийдэг гэдгийг тогтоосон. Үүнийг өөр нэг ийм байдлаар ч бас тодорхойлдог: хэрвээ хоёр сонголтын нэг нь сүйрэл авчрах бол хэн нэгэн нь заавал тэрийг сонгодог.
Тухайн төсөлд оролцож байсан НОРТРОП компаний Ж:Никольс төслийн явцад гарч байсан алдааг “Мёрфи хууль” гэж нэрлэсэн бол хэвлэлийн бага хурал дээр “амжилттай хэрэгжсэн төсөл бүр Мёрфи хууль”-ийг давж гарсан тохиолдолууд байсан гэж нэгэн НХАхмад тэмдэглэжээ. Ингэж анх энэ нэр томьёо нийтэд өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ.
Мёрфи хууль
Ямар нэг таагүй зүйл тохиолдох боломжтой бол тэр нь заавал тохиолдоно.
Үр дүн нь:
- Бодож байсан шиг амархан биш.
- Алив ажил нь бодож байснаас илүү цаг хугацаа шаардана.
- Бүх таагүй зүйлсээс хохирол хамгийн ихтэй нь тохиолддог.
- Таагүй үр дүн дагуулах дөрвөн шалтгааныг тогтоож арилгасан бол тав дахь заавал олддог.
- Ямар нэг үйл явдал нь муугаас улам муу руу явах хандлагатай байдаг.
- Заавал хийх шаардлагатай нэг ажил гарахад, тэрнээс өмнө заавал хийх шаардлагатай ажил гардаг.
- Ямар нэг шийдвэр нь байнга шинэ асуудал дагуулдаг.
Мёрфи термодинамик хууль
Даралт дор бүх зүйл муу тал руугаа явдаг.
Паддер хууль
- Сайн эхэлсэн бүх зүйл муугаар дуусдаг
- Муу эхэлсэн бүх зүйл бүр муугаар дуусна.
Стокмайер теором
Амархан хийгдэх юм шиг төсөөлөгдсөн зүйлс маш хэцүү байдаг. Хэцүү санагдсан зүйлс бүр боломжгүй болно.
Туулайн ажиглалт
Билет шалгагч дандаа гэнэт ирдэг.
Джонсоны аксиом
Юу ч хийхгүй байхыг хүн бүр чадна.
Ионескогийн аксиом
Тэнэг хүний толгойд ч гэсэн санаа орж ирдэг.
Фордын аксиом
Сайжруулж болохгүй зүйл гэж үгүй.
Сүүлийн хууль
Хэрвээ олон таагүй зүйлс зэрэг тохиолдох боломжтой байгаад тохиолдоогүй бол эцсийн эцэст тэдгээр нь тохиолдсон бол дээр байх байсан. Яагаад гэвэл тэдгээр муу зүйлс хамгийн тохиромжгүй үед хамгийн муу байдлаар зэрэг тохиолдох нь тодорхой байдаг.

No comments:

Post a Comment