Thursday, February 24, 2011

Мёрфи хууль гэж юу вэ?

Мёрфи хууль гэж юу вэ?
Энэ бол амьдралд өдөр бүр явагддаг үзэгдлийг ажиглалт, туршилтад үндэслэн тодорхойлсон хэрэг. Бүх зүйл 1949 онд АНУ-ын нисэх хүчний Эдвардс буудалд болсон хэрэг явдлаас үүдэлтэй. Нисэх хүчний ахмад Эдвардс Мёрфи “хүний бие мах бодийн давж гарах даралтын дээд хязгаар”-ыг тодорхойлох төсөлд ажиллаж байв. Лабораторийн техникийн тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах явцдаа тэрээр: хэрвээ ямар нэг зүйлийг буруу хийх боломж бий бол энэ техник тоног төхөөрөмжүүд тэрийг л яг хийдэг гэдгийг тогтоосон. Үүнийг өөр нэг ийм байдлаар ч бас тодорхойлдог: хэрвээ хоёр сонголтын нэг нь сүйрэл авчрах бол хэн нэгэн нь заавал тэрийг сонгодог.
Тухайн төсөлд оролцож байсан НОРТРОП компаний Ж:Никольс төслийн явцад гарч байсан алдааг “Мёрфи хууль” гэж нэрлэсэн бол хэвлэлийн бага хурал дээр “амжилттай хэрэгжсэн төсөл бүр Мёрфи хууль”-ийг давж гарсан тохиолдолууд байсан гэж нэгэн НХАхмад тэмдэглэжээ. Ингэж анх энэ нэр томьёо нийтэд өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ.
Мёрфи хууль
Ямар нэг таагүй зүйл тохиолдох боломжтой бол тэр нь заавал тохиолдоно.
Үр дүн нь:
- Бодож байсан шиг амархан биш.
- Алив ажил нь бодож байснаас илүү цаг хугацаа шаардана.
- Бүх таагүй зүйлсээс хохирол хамгийн ихтэй нь тохиолддог.
- Таагүй үр дүн дагуулах дөрвөн шалтгааныг тогтоож арилгасан бол тав дахь заавал олддог.
- Ямар нэг үйл явдал нь муугаас улам муу руу явах хандлагатай байдаг.
- Заавал хийх шаардлагатай нэг ажил гарахад, тэрнээс өмнө заавал хийх шаардлагатай ажил гардаг.
- Ямар нэг шийдвэр нь байнга шинэ асуудал дагуулдаг.
Мёрфи термодинамик хууль
Даралт дор бүх зүйл муу тал руугаа явдаг.
Паддер хууль
- Сайн эхэлсэн бүх зүйл муугаар дуусдаг
- Муу эхэлсэн бүх зүйл бүр муугаар дуусна.
Стокмайер теором
Амархан хийгдэх юм шиг төсөөлөгдсөн зүйлс маш хэцүү байдаг. Хэцүү санагдсан зүйлс бүр боломжгүй болно.
Туулайн ажиглалт
Билет шалгагч дандаа гэнэт ирдэг.
Джонсоны аксиом
Юу ч хийхгүй байхыг хүн бүр чадна.
Ионескогийн аксиом
Тэнэг хүний толгойд ч гэсэн санаа орж ирдэг.
Фордын аксиом
Сайжруулж болохгүй зүйл гэж үгүй.
Сүүлийн хууль
Хэрвээ олон таагүй зүйлс зэрэг тохиолдох боломжтой байгаад тохиолдоогүй бол эцсийн эцэст тэдгээр нь тохиолдсон бол дээр байх байсан. Яагаад гэвэл тэдгээр муу зүйлс хамгийн тохиромжгүй үед хамгийн муу байдлаар зэрэг тохиолдох нь тодорхой байдаг.

Thursday, January 13, 2011

Эрсдэлийн удирдлагын тухай онигоо

Нэг эр ажилдаа хөхөрсөн нүдтэй ирж лдээ. Найз нь асууж гэнэ яагаад юу болов гэтэл?
Эхнэр цохьчихлоо гэж... юу яасан юуны төлөө, эхнэр нь нөхрөө ингэдэг билүү гээд л асууж гэнэ. нөгөө эр ярьж байна.
-эхнэртэйгээ орондоо хэвтэж байтал эхнэр нь хүзүүг нь үнсээд гарыг атгаад -бид хоёр чинь нилээн удаан секс хийсэнгүй шүү гэнэ. гэтэл нөхөр нь өөдөөс нь
-бид хоёр биш чи л...

ххх

хуулийн шалгалт өгч байна гэнэ нэг оюутан
-Та эрүүгийн хуулинд хуурч мэхлэх гэж юу гэж заасан байдгыг хэлж чадах уу гэж багш нь асууж байна
-багшаа хэрвээ та хэлчихвэл намайг унагаачина штээ.
-яагаад унагаана гэж? тайлбарла даа
-эрүүгийн хуулиар хууран мэхлэлт гэж нэг этгээдийн мэдлэггүй байдлыг ашиглан нөгөө этгээд хохирол учруулахыг хэлнэ...

ххх

нэг этгээд Зуслангийн байшингаа гал түймэр, шуурга 2оос даатгуулая гэнээ.
даатгалын менежер хэлж байна асууж байна гэнэ.
-гал түймэр ч ойлгомжтой харин та яаж шуурга шууруулах гэж байна даа...?

ххх

нэг гэр бүл усанд орох гэж гол дээр ирж лдээ.
хүүхэд нь ус руу гүйх гэж байтал ээж нь
-боль хүү минь ус хүйтэн, бас замагтай байна живж магадгүй гэж гэнэ.
-ээжээ аав усанд ороод байна штээ гэтэл
-аав чинь даатгалтай чи харин даатгалгүй шүү дээ гэжээ...

ххх

даатгалын менежер үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж байна гэнэ.
-таны байшингийн даатгалын дүн 110 сая арай л хэтрүүлсэн үнэ юм биш үү? зах зээл дээр 50 сая л байна штээ?
-үгүй л байхдаа гэж үйлчилүүлэгч нь хэлж байна аа. 50 сая байшингийн үнэ, 50 сая шүүх дээр танайхаас даатгалын үнийг нэхэмжлэх өмгөөлөгчийн үнэ гэж байна.
-тэгвэл 10 сая нь?
- аан наадах чинь хэрвээ өмгөөлөгч маань ялагдчихвал таныг алуулах киллерын хөлс...

Wednesday, January 12, 2011

Эрсдэлийн удирдлагын олон улсын стандартууд



2009 оны сүүлээр Олон улсын стандартын байгууллага /ISO/ эрсдэлийн удирдлагын чиглэлээр хэд хэдэн стандартыг гаргажээ.
Эхний онцлох стандарт нь 36 нүүр бүхий ISO 31000:2009 Эрсдэлийн удирдлага – зарчим арга зүйн удирдамж (Risk management - Principles and guidelines) юм. Энэ стандартад эрсдэлийн удирдлагын зарчим, арга зүйн ерөнхий зөвлөмжийг дэлгэрэнгүй үзүүлсэн. Энэхүү стандарт нь төрийн, хувийн, олон нийтийн бүх төрлийн байгууллагууд, нийгэмлэг, холбоо, бүлэг бүр хувь хүний төвшинд хэрэглэгдэж болохыг заажээ. Аль нэг салбарын онцлог, тусгай үйл ажиллагааг зохицуулахгүй, харин эрсдэлийн удирдлагын ерөнхий зарчим, арга зүйн зөвлөмжийг тодорхойлсон цогц стандарт болжээ. Түүнчлэн ISO 31000:2009 нь байгууллагын оршин тогтнол, үйл ажиллагааны өргөн хүрээнд, ялангуяа стратеги, шийдвэр, үйл ажиллагаа, үйл явц, үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, активд ашиглагдана.
ISO 31000:2009 эрсдэлийн шинж чанар, тодорхойлолт, эерэг сөрөг үр дагавраас үл шалтгаалан бүх төрлийн эрсдэлд хэрэглэгдэнэ. Гэвч энэ стандарт нь эрсдэлийн удирдлагын зөвлөмжийг ерөнхий байдлаар агуулж байгаа боловч байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгдсэн үйл ажиллагааны дэс дарааллыг тогтоох, эрсдэлийн үнэлгээний аргазүйгээр хангах хэрэгсэл болж чадахгүй юм. Эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, үзэл баримтлал боловсруулахдаа байгууллагын байнга өөрчлөгддөг хэрэгцээ, зорилго, зорилтууд ба онцлог, гадаад дотоод орчны онцлог, түүнчлэн стратеги, шийдвэр, үйл ажиллагаа, үйл явц, үүрэг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, актив, туршлага зэрэг онцлог талуудыг анхааралдаа авах хэрэгтэй байдаг.
Энэхүү стандарт нь эрсдэлийн удирдлагын одоогийн ба ирээдүйн стандартуудын уялдаа, холбоо харилцаанд зориулагдсан. Тусгай салбар, тэдгээрийн онцлогт тохирсон эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд энэхүү стандарт нь зориулагдаагүй. Мөн энэ стандартыг сертификацжуулалтын зорилгоор ашиглаж болохгүй.
Энэ стандарттай зэрэгцэн хоёр стандарт батлагдсан.
Нэгдүгээрх нь 2002 оны хэвлэлийг орлож гарсан ISO Удирдамж 73:2009 “Эрсдэлийн удирдлага – Нэр томьёоны тайлбар толь” (ISO Guide 73:2009 Risk management – Vocabulary). Энэхүү стандарт нь эрсдэлийн удирдлагатай холбоотой тодорхойлолт нэр томьёог дэлгэрэнгүй тайлбарласан. Эрсдэлийн удирдлагын нэр томьёоны санг өргөжүүлж олон талт ойлголтуудыг нэгтгэх, цаашид эрсдэлийн удирдлагатай холбоотой шинээр үүссэн олон практикт өөрчлөгдөж болох нэр томьёоны өөрчлөлтүүдийг тусгах зорилготой.
Энэхүү стандарт нь дараах этгээдүүдэд зориулагдсан:
•эрсдэлийн удирдлагад оролцож буй этгээдүүд,
•эрсдэлийн удирдлагын стандартын боловсруулах зөвлөл, ИСО, ЦТЗ-д ажиллаж буй этгээдүүдэд,
•эрсдэлийн удирдлагатай холбоотой салбарын, үндэсний стандарт боловсруулагчид
Хоёрдугаарх нь ISO/IEC 31010:2009 “Эрсдэлийн удирдлага – эрсдэлийн үнэлгээний арга зүй” (Risk management - Risk assessment techniques) стандарт юм.
Товчхондоо энэ нь ИСО 31000:2009-ийг дэмжсэн хавсрага стандарт юм. Эрсдэлийн үнэлгээтэй холбоотой системтэй арга зүйг хэрэглэх, сонгох зөвлөмжийг агуулсан. Норматив хэрэглээ, гэрээ хэлэлцээр, баталгаажуулалтад зориулагдаагүй болно.
Эх сурвалж:
ОУСБ-ийн цахим хуудас
http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=43170
http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=44651
http://www.iso.org/iso/iso_catalogue/catalogue_tc/catalogue_detail.htm?csnumber=51073

Monday, January 3, 2011

Эрсдэлийн судалгааны тухай №1

Орчин үеийн эрсдэлийн концепц нь долоо, найман зууны тэртээ Баруунд орж ирсэн Араб-энэтхэгийн тооцооны системд суурилдаг. Гэвч эрсдэлийн тухай гүнзгий судалгааг олон жил гацсан итгэл бишрэлээс татгалзаж, хорио цээр тавигдсан сэргэн мандалтын үед л хийсэн байдаг. Газар зүйн нээлтүүд хийгдэж, ашигт малтмалыг хүмүүс олборлож, ашиглаж чаддаг болсон, капитализмын эхлэл, шинжлэх ухааны нээлтүүд уруу хүн төрөлхтөн тэмүүлсэн тийм л цаг үе байлаа.
1654 он сэргэн мандалт оргилдоо хүрсэн үе. Францын язгууртан шевалье де Мере мөрийтэй тоглоом математик хоёрт дурласан тэрээр алдарт математикч Блез Паскальд толгой эргүүлсэн нэгэн бодлого бодохыг санал болгожээ. Хоёр тоглогчийн нэг нь хожиж яваа үед банкийг хэрхэн тэнцүү хуваах вэ? Математикчдад энэ бодлогыг анх боловсруулж тавьсан хүн нь Италийн лам Лука Пацциоли байв. Паскаль энэ бодлогын хариуг олохоор Пьер де Фермад ханджээ. Энэ хоёр хүний хамтын ажиллагааны үр дүн нь шинжлэх ухааны ертөнцөд тэсрэлт авчирчээ. XVII зуунд өргөн дэлгэрсэн тоглоомд (Trivial Pursuit) хийсэн дүн шинжилгээ нь эрсдэлийн онолын математик үндэс болсон магадлалын онолын нээлтийг авчирчээ.
Пациоллигийн тавьсан бодлогын хариу нь: хүн олон үр дүнд хүрэх магадлал бүхий нөхцөл байдалд хамгийн зөв шийдвэрийг тооцооллын тусламжтайгаар гаргаж ирээдүйг харах боломжийг бий болгожээ...