Monday, January 3, 2011

Эрсдэлийн судалгааны тухай №1

Орчин үеийн эрсдэлийн концепц нь долоо, найман зууны тэртээ Баруунд орж ирсэн Араб-энэтхэгийн тооцооны системд суурилдаг. Гэвч эрсдэлийн тухай гүнзгий судалгааг олон жил гацсан итгэл бишрэлээс татгалзаж, хорио цээр тавигдсан сэргэн мандалтын үед л хийсэн байдаг. Газар зүйн нээлтүүд хийгдэж, ашигт малтмалыг хүмүүс олборлож, ашиглаж чаддаг болсон, капитализмын эхлэл, шинжлэх ухааны нээлтүүд уруу хүн төрөлхтөн тэмүүлсэн тийм л цаг үе байлаа.
1654 он сэргэн мандалт оргилдоо хүрсэн үе. Францын язгууртан шевалье де Мере мөрийтэй тоглоом математик хоёрт дурласан тэрээр алдарт математикч Блез Паскальд толгой эргүүлсэн нэгэн бодлого бодохыг санал болгожээ. Хоёр тоглогчийн нэг нь хожиж яваа үед банкийг хэрхэн тэнцүү хуваах вэ? Математикчдад энэ бодлогыг анх боловсруулж тавьсан хүн нь Италийн лам Лука Пацциоли байв. Паскаль энэ бодлогын хариуг олохоор Пьер де Фермад ханджээ. Энэ хоёр хүний хамтын ажиллагааны үр дүн нь шинжлэх ухааны ертөнцөд тэсрэлт авчирчээ. XVII зуунд өргөн дэлгэрсэн тоглоомд (Trivial Pursuit) хийсэн дүн шинжилгээ нь эрсдэлийн онолын математик үндэс болсон магадлалын онолын нээлтийг авчирчээ.
Пациоллигийн тавьсан бодлогын хариу нь: хүн олон үр дүнд хүрэх магадлал бүхий нөхцөл байдалд хамгийн зөв шийдвэрийг тооцооллын тусламжтайгаар гаргаж ирээдүйг харах боломжийг бий болгожээ...

No comments:

Post a Comment